Эрүүлээр жингээ хаях арга.

Яг маргаашнаас турна аа. Амьдралдаа хэдэн удаа ингэж хэлсэн бэ….?  Биеийн жин хасах бол үе үеийн бүсгүйчүүдийн хамгийн том асуудал байдаг билээ. Мэдээж биеийн жин хэвийн хэмжээнд байх нь зөвхөн гоолиг сайхан харагдахаас гадна, эрүүл мэндэд нэн чухал гэдгийг бүгд мэднэ дээ. Таргалалт болон биеийн жингийн илүүдэл нь чихрийн шижин, зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэлт гээд маш олон өвчний шалтгаан болж байгааг эмч, эрдэмтэд сануулсаар байгаа.

Гэхдээ гэнэт огцом их хэмжээгээр жингээ хасах нь маш аюултай гэдгийг санах хэрэгтэй. Сардаа 2-3 кг жин хасахыг эрүүлээр жин хасаж байвал эрүүлээр илүүдэл жингээ хаяж байна гэж үзэж болно.  Ерөнхийдөө биеийн жин буурах 1 л арга зам байдаг. Энэ бол бодисын солилцооны эрчмийг нэмэгдүүлэх юм. Дасгал хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барих гээд бүгд л бодисын солилцооны эрчмийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Бодисын солилцоог эрчимжүүлдэг бодис бол бөөрөлзгөний кетон юм. Бөөрөлзгөний кетон нь бөөрөлзгөнө жимс төдийгүй, цангис, хад зэрэг жимсэнд агуулагддаг эдгээр жимсний анхилуун үнэрийг үүсгэдэг бодис юм.

За ингээд Бөөрөлзгөний кетоны ач тусыг товчхон дурдъя.

  1. Бөөрөлзгөний кетон нь бодисын солилцоог эрчимжүүлж, өөхний шаталтыг дэмжиж, энерги үүсэлтийг нэмэгдүүлснээр, биеийн жинг бууруулдаг.  Өөрөөр хэлбэл, танд илүүдэл жингийн асуудал байгаа бол бөөрөлзгөний кетон агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл жингээ эрүүлээр хасах боломжтой гэсэн үг.
  2. Бөөрөлзгөний кетон нь хоолны дуршлыг хэвийн болгодог. Уг бодис нь хүний адепонектин гэх дааврыг идэвхижүүлдэг. Адепонектин бол хоолны дуршлыг бууруулдаг даавар юм. Эрдэмтдийн судалгаагаар биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст адепонектин дааврын идэвхи буурсан байдаг гэдэг нь батлагдчихсан байдаг шүү.
  3. Бөөрөлзгөний кетон зөвхөн биеийн жин бууруулах үйлдэл үзүүлээд зогсохгүй бие махбодид явагдаж байгаа аливаа үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Өөх тос ихтэй хоол хүнс болон архи согтууруулах ундаа хэрэглэх үед бөөрөлзгөний кетон агуулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь элэгний эсийн үрэвсэл үүсэхээс сэргийлдэг болохыг эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published.