Авирмэд Мөнхцацрал 1991 онд төрсөн. 2007 онд дунд сургууль, 2007-2009 онд Гандигийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуульд арьсан урлал сийлбэрийн ангиар төгссөн,2009-2012 Урлах эрдэм дээд сургуульд Гутал арьсан эдлэл дизайн зохион бүтээгчээр амжилттай сурч төгссөн, 2008 оноос хичээлийнхээ хажуугаар шивээсний урлагыг сонирхож хийж эхэлсэн. 2012 оноос өнөөг хүртэл гоо засалч гоёлын шивээсээр тасралгүй 9 жил ажиллаж байгаа. 2020 онд OnnoArtBeautyAcdamy-аас зохион байгуулсан Оросын холбооны улсын мастeр багш JuliaSolonkova дээр мастeрын ангийг амжилттай суралцаж төгссөн. Goldon Наnd 2020 он олон улсын тэмцээнд амжиллттай оролцсон. DE SARON SALON-д 2019 оноос хойш хамтран үр бүтээл дүүрэн ажиллаж байгаа. Ур чадвар үстэй мэт шивээсний төрөлдөө илүү мэргэшиж, Мэргэжлийн өндөр зурлага зураасаараа чадварын гайхамшгийг харуулж байгаа.Олон гарын чадвартай шавь нарыг бий болгож чадсан, шивээсний урлагын залуу үeийн төлөөлөл болсон стиллист юм.

 

Утас : +976 9955-4411

Сошиал : Facebook Instagram