Шивээсний зөвлөгөө

Шивээс заавал давтанд ордог уу? Яагаад:   Сүүлийн үeд шивээс маань маш олон төрөл болсон. Орчин үeийн үстэй мэт төрөл бүрийн шивээснүүд маань eерөнхийдөө гоёлын шивээсэндээ ордог хөнгөн зүсэж засвараар нь будаг оруулж тогтоох аргаар хийгддэг. Тухайн хүнийхээ арьсны гуужилт  шивээсний  будаг гэлтгүй нүүрний энгийн будаг удаан тогтоодог эсвэл амархан урсдаг  зэрэг өөрийн арьсны онцлогоос хамаараад тухайн хүн бүрд тогтоц дараах эдгэрэлт өөр өөр байдаг учраас 1 сараас 3 сарын дотор бүдгэрэлт тогтолтоосоо шалтгаалаад давтан шивээс хийж анхны зурлага маань бүрэн гүйцэд шивээс болно.

Өнгө сонголт өнгөний хувиралт:  Ямар өнгөөр хийлгэх нь таны хүсэл сонирхол байдаг хэдий ч арьсныхаа бүтэц өнгийг тодорхойлж өнгөө маш сайн зөв  сонгох чухал. Ихэвчлэн Хар саарал, Хар бор ,бор өнгөнүүд голчлон сонгогддог. Тэгвэл хар бор царайтай хүн дээр дан хар бор өнгөөр шивэхэд яваандаа хөх туяа үүсэх магадлал өндөртэй, Хар бор өнгөн дээрээ+  энгийн бор өнгийг илүү нэмээд өгвөл өнгө хувиргалт явагдахгүй байх боломжтой. Шар улаан маш нимгэн эмзэг арьсан дээр дан бор өнгөөр шивэхээр яваандаа улайх магадлал өндөр,Тийм учир хар бор+ ногоон туяатай будаг уль ялиг оруулж өгвөл улайхгүй байх боломжтой зэрэг онолын хувьд маш их юм бий.

Хэлбэрийг яаж сонгох вэ?  Таны өөрийн үндсэн ясан хэлбэр байгаа үүн дээрээ тулгаварлаадбулчин зовхи дээр доор, урдуураа хойгуураа үс муутай, хуучин шивээс хэт өргөн нарийхан эсвэл өөр зэргээс шалтгаалаад Стиллисттэйгээ шивээсний өмнөх хэлбэр гаргалт нь дээрээ маш сайн ярилцаж ойлголцсоны үндсэн дээр та өөрийнхөө арьс гоо сайхандаа хүрэх зөвшөөрлийг өгөх эрхтэй. Хэдий ур чадвар сайтай шивээс чинь байлаа гэхэд үйлчлүүлдэгтэйгээ ойлголцож сонсох чадвар нь ажлын 50% байдаг юм шүү.

Шивээсний төрөлийг яаж ялгах вэ? : 6d Microblading шивээс маань үстэй мэт шивээсний төрөл дотроо хамгийн энгийн натурал харагддаг дан зураасаар шивэгддэг. Хатуу цаанаа суурьгүй тослогжилт багатай арьсанд хийхэд үзэмж тогтоцийн хувьд давуу талтай байдаг. 6D ombre Shading Шивээс нь зураасаар зурлага гаргаад дээрээс нь өнгөний уусгалт сүүдэртүүлж өгснөөр илүү төгс ажилгаатай шивээс болдог. Уусгалтаасаа шалтгаалаад тогтоц арай илүү. Битүү уусалттай цэгэн уусалттай шивээс нь ажилгаа ихтэй, Бүх шивээсний төрөл дотроо  тогтоц арай удаантай жоохон зөөлхөн, арай насжилттай арьсанд илүү тохиромжтой гэж үздэг.

Шивээсний дараах гам заавал барих ёстой юу? ­Хэрвээ дараах эдгэрэлтэд анхаарахгүй бол, Та хүссэн шивээсээ авч чадахгүйд хүрнэ.Мөн хайнга хандсанаар өнгө өөрчлөгдөх бохир орох харшлах зэрэг эрсдэлүүд дагаж байдаг.

Шивээсний дараах эдгэрэлт: Арьсны өнгөн хэсгийг зүүгээр сэтэлж зүсэж өнгө оруулж өгч, байнгын будалт хийж байгаа. Нэгэнт сэтэлсэн арьс тодорхой хэмжээнд эдгэрэх хугацаа гэж бий.Pigment будаг өгснөөс хойш эхний 2 дахь 3 дахь хоногуудад өнгө маань хамгийн тод байна. Бага багаар гуужилт явагдаж эхэлснээр 7 дахь хоногоос үүссэн тав буюу арзгар нь арилж зөөлөрч эхэлнэ. 14 хоногоос өнгө маань цайрч гэрэлтэй болж таны хүссэн өнгө гарч ирнэ. Арьс маань 1 сар болоход төлжиж хэвийн байдалдаа бүрэн орсон байна. Үүний дараагаар давтан засвар зэрэгт орж болно.

Шивээсний дараах шинж тэмдэг: Улайх хавдах эхний 7 хоногт загатнах зэрэг нь энгийн эдгэрэлт

Шивээсний дараах хориглох заалт: Халуун болон их хэмжээний ус хүргэхгүй,  Зөөлөн чийгтэй хөвөнгөөр дарж чийгшүүлж болно. Химийн бодистой элдвийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Эдгээр нь бохир оруулах өнгөний туяанд нөлөөлөх эрсдэлтэй. Хэт халуун нар, хэт хүйтэн агаарт шивсэн хэсгийг эл гаргахгүй. Архи, халуун ногоо хэрэглэхгүй. Саун бассанд суухгүй.

Бидний өгсөн зөвлөгөө танд тус болно гэдэгт итгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.