Саflon ээмэгний цоололтын дараах арчилгааны зөвлөмж

Саflon чих цоололтын систэм нь дэлхийн №1 хамгийн аюулгүй чих цоололтын систем гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Бидний зүгээс ариутгалын өндөр төвшинд энэхүү системийг хийж гүйцэтгэж байгаа хэдий ч хүүхдийн арьсыг нэгэнт л буудаж сэтэлж байгаа болохоор цоололтын дараах эцэг эхийн арчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Caflon брэндээс гаргасан албан ёсны зөвлөгөөг хүргэж байна.

  • Хамгийн түрүүнд бактерийн эсрэг савангаар гараа сайтар угаана.
  • Хүүхдийн зөөлөн саванг(mild soap) 2 хурууныхаа завсар хөөсөрүүлж байгаад хуруугаараа чихний 2 талыг зөөлхөн угааж цэвэрлэнэ. Өдөрт 2 удаа.
  • Эсвэл тамедины уусмал хөвөнд шингээж өдөрт 2 удаа арчилж цэвэрлэнэ. Эхний 2-3-н өдөр энэ аргаар цэвэрлэнэ. 3-н өдрийн дараанаас хүүхдийн зөөлөн саван сонгох хэрэгтэй. Тамединий уусмалаас илүүтэйгээр хүүхдийн савангийн цэвэрлэгээг сонгоорой.
  • Цоолсон чихэнд шампунь 7 хоног хүргэж болохгүй. Шампунь олон төрлийн химийн бодис агуулсан байдаг. Шампунь хүргэсэн тохиолдолд усаар сайтар зайлна.
  • Энэхүү Саflоn ээмэгийг багадаа 6 долоо хоног чихнээс салгахгүйгээр зүүнэ.
  • Цэвэрлэгээ болгоны дараагаар буюу өдөрт 2 удаа чих чийгтэй байх үед ээмэгийг цагийн зүүний дагуу болон эсрэг тийш тус бүр 90 градусаар 2 тийшээ зөөлхөн эргүүлж хөдөлгөнө.
  • 3 долоо хоногийн дараагаар өөр ээмэг зүүлгэж болно. Шинэ хуучин ямар ч ээмэг байсан өөрсдөө зүүгээд хорын гаргаад уг ээмэгээ спиртээр сайтар ариутгаад зүүлгэнэ.

 

Таны гэр бүлд аз жаргал хүсье

Leave a Reply

Your email address will not be published.